Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийслэл хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүдийн 73.2 хувийн саналаар дэмжив.
УИХ дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороо руу шилжүүлжээ. Дээрх өргөн барьсан хуулийг дагаж хамт өргөн мэдүүлсэн, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Агаарын бохирдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэл хотын авто татварын тухай хуульд өөрчлөлт оруулах ажээ.