Парламентын өөрийн үнэлгээ буюу хүчирхэг парламентыг төлөвшүүлэх асуудал байгаа юм. Энэ сэдэв та бүгдэд нэлээн сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Яагаад вэ гэвэл аль ч улс орны парламент өөрөө өөрийгөө үнэлнэ гэдэг бол маш их зоригтой ажил байдаг. Монгол Улсын их хурал өөрөө өөрийнхөө үйл ажиллагааг үнэлэхээр төлөвлөгөөгөө гаргаад, УИХ-ын тамгын газрын зүгээс холбогдох ажлуудыг хийгээд явж байна. Энэ хүрээнд олон улсын парламентын холбоотой Монгол Улсын их хурал хамтран ажиллах санамж бичиг байгуулаад, Монгол Улсын их хурал хүний эрхийн мэдрэмжтэй, мөн жендэрийн мэдрэмжтэй парламент мөн үү, үгүй юу гэдэг үнэлгээг хийхээр бэлтгэж байгаа юм.
https://go.wetransfer.com/t-ONEVQv4yP1
https://go.wetransfer.com/t-4TotCLQ66c
Парламент гэдэг институц анх үүссэн цагаасаа нэг асуудалтай мөнхийн тулгарч ирсэн. Тэр нь төлөөллийн парламент байх уу, эсвэл шууд парламент байх уу гэдэг асуудал. Парламентын гишүүний нэр нь улстөрийн намаас дэвшдэг. Сонгогдсон тойргоосоо хамааралтай байдаг. Гэхдээ нэг чухал зүйл бол нэгэнт сонгогдсон бол, ард түмний мандатыг авсан бол тэр хүн тэр цаг мөчөөс эхлээд ард түмний төлөөлөх бүрэн эрхийг хангасан ард түмний төлөөлөгч байна гэсэн алтан зарчим үйлчилж байдаг. Энэ алтан зарчим үйлчлэхийн тулд улстөрийн намын тухай хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль дээр анхаарах зайлшгүй шаардлагатай байдаг. Гишүүд үгээ чөлөөтэй хэлдэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг… Мэдээж, улстөрийн намын сахилга бат гэдэг зүйл байна. Үүнийг үгүйсгэх боломжгүй. Гэхдээ өөрийн итгэл үнэмшлийн үндсэн дээр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй байдаг. Үгээ хэлэх эрх чөлөөний төлөөх энэ тэмцэл өөрөө парламентын хөгжлийн түүх болж хувирдаг. Их сонирхолтой. Зөвхөн үг хэлэх энэ асуудал өөрөө бүхэл бүтэн парламентын хөгжлийн түүх болон хувирсан байж байдаг.
https://go.wetransfer.com/t-4TotCLQ66c