Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Blackpink хамтлагийн Лизагийн Хятадын вэйбо платформ дээрх хаяг хаагджээ. Энэ нь түүний Парис дахь бүжгийн карьертай нь хамаатай аж. Тодруулбал, дуучин, бүжигчин бүсгүй сүүлийн үед “Crazy Horse Paris” гэх бурлеск клубт бүжиглэсэн зургуудаа цахим хуудаснаа хуваалцах болсон. Үүнд “шонтой бүжиг” багтаж байгаа нь зарим шүтэн бишрэгчдээс нь гомдол ирэхэд хүргэжээ. 9-р сарын байдлаар Лиза тус клубт нийт таван удаа үзүүлбэр үзүүлээд буй. Вэйбогийн удирдлагын зүгээс Лизагийн хаяг нь маш их маргаан дагуулж, гомдол ирүүлсний улмаас хааж байна гэх тайлбар өгсөн. Хамтлагийн гишүүдээсээ ганцаараа Солонгос гаралгүй тэрбээр Хятадад 2016 оноос хойш ихээр танигдаад байсан юм.