Монголын Сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Үндэсний дээд лиг өнөөдөр нээлтээ хийнэ. Эрэгтэйчүүдийн 13 баг, эмэгтэйчүүдийн 6 баг Үндэсний дээд лигийн "Аварга"-ын төлөө өрсөлдөнө.
Өнөөдрийн нээлтийн тоглолтын хуваарийг танилцуулъя
"Үндэсний Дээд Лиг"-ийн 2023-2024 оны улирлын нээлтийн тоглолт:
Хасын Хүлэгүүд – Улаанбаатар Амазонс (Эмэгтэй) 17:30 цагаас
Хасын Хүлэгүүд – Налайх Бизон (Эрэгтэй) 20:40 цагаас тус тус тоглоно
Өнгөрсөн жилийн аваргууд болох “Эрдэнэтийн Уурхайчид”, мөнгөн медальт “Тэнүүн-Өлзий Металл”, олон жилийн түүхт “BCH Гарьд”, тэсрэлт хийх нь тодорхой “IHC Apes”, залуучуудаар цус сэлбэсэн “Завхан Brothers” нар өрсөлдөх бол хөгжлийн лигт улирлыг эхлүүлж, улмаар маргааны үеэр дээшээ дэвшсэн “Сэлэнгэ Бодонгууд”, “Өмнөговь Ёлууд”, “Дархан Юнайтед”, “ШУТИС Шаркс”, “Монголианс”, “Улаанбаатар TLG” зэрэг дээд лигт улирлаа үргэлжлүүлэхээр болсон ажээ. Ийнхүү Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлт эхлэхнээ. Сагсан бөмбөгийн дээд лигийн түүхэндээ анх удаа эрэгтэй 13 баг Ерөнхийлөгчийн цомын төлөө өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн хувьд лигийн тэмцээнийг МСБХ-ноос өнгөрсөн жилээс зохион байгуулж эхэлсэн. Энэ ч утгаараа эмэгтэй сагсан бөмбөгөө давхар хөгжүүлээд анхаараад явна гэдгийг тус холбооноос мэдээлээд байгаа.