Унгарын барууны жигүүрийн засгийн газар 18-аас доош настай хүүхдүүдийг Будапешт-д болж буй Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэхийг хориглов. Учир нь уг үзэсгэлэнд танилцуулагдаж буй зарим зураг ЛГБТИК+ контентыг хязгаарласан хуулийг зөрчиж байна гэж Унгарын эрх баригчид тайлбарласан юм.
Энэхүү зургийн үзэсгэлэнг үзэхээр жил бүр 4 сая гаруй хүн Унгарын зорьдог байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг гэрэл зургийн сэтгүүл зүй нь олон улсад болсон олон үйл явдлыг нэг хальсанд буулгадгаараа олны анхаарлыг татдаг. Гэвч энэ жил Филиппиний гэрэл зурагчин Ханна Рейс Моралесийн танилцуулсан багц зураг ийн Унгарын эрх баригчдыг Соёлын яамдаа гомдол гаргахад хүргэсэн байна. Үндсэрхэг үзэлтэй Унгарын ерөнхий сайд Виктор Орбан тэргүүтэй түүний засгийн газар насанд хүрээгүй хүүхдүүдэд бэлгийн цөөнхтэй холбоотой контент үзүүлэхийг эрчимтэйгээр хязгаарлаж эхэлсний хамгийн сүүлийн жишээ нь энэ болж байна.