МҮХАҮТ-д болсон бизнес эрхлэгчдийн хэлэлцүүлгийн үеэр Төгөл компанийн захирал Д.Сугарсүрэн байр сууриа илэрхийллээ.
"…НӨАТ төлдөггүй аж ахуйн нэгжүүдэд татвартай холбоотой асуудал их гарч байна. Бүгдээрээ л жигд татвараа төлж, баримтаа өгдөг болмоор байна. Манайх нэг машиг хайрга шороо гэх мэтээр хэрэгцээт зүйлсээ худалдаж авдаг. Гэтэл тэр болгонд НӨАТ-ын баримт авч чаддаггүй. Нэгэнт НӨАТ ын баримт байхгүй бол татварт балансынхаа энэ зардлуудаа тусгаж өгч чаддаггүй. Цаанаас хүлээж авдаггүй. Ийм сонин асуудал үүсээд байна. Бид нар зардлаа гаргаад л байдаг. Баримт байхгүй учраас асуудал үүсээд эхэлдэг. Бид Нарантуул захаас л гэхэд хүлэмжийн бүрээс, сав баглаа боодол, гялгар уутуудаа бүгдийг нь авч байгаа. Баримтаа авъя гэхээр 10 хувь нэмж төл гэдэг. Ингээд л авахаас өөр аргагүй болдог. Зах дээр байгаа тэр их худалдан авалтууд системд бүртгэгдэхгүй байна гээд бод доо. Үүнийг чинь дагаад л далд эдийн засаг гарч ирж байгаа юм шүү дээ. Далд эдийн засаг хэр том байна, тэр хэмжээгээр улсад, шударгаар татвараа төлж байгаа хүмүүст л хохиролтой байж таарна" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.