Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Стратегийн худалдан авалттай болсноор Эрүүл мэндийн даатгалын санд 9 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан. Уг төсвөөр Монголд эмчлэх боломжгүй хүүхдүүдийн гадаадад эмчлүүлэх зардлыг шийдэж болно. Шийдвэрийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргана” гэлээ.
Гадаад эмчлүүлэх хүүхдүүд даатгалын сангаас дэмжлэг авах боломж хомс байдаг. Эмчилгээ хийлгээд ирснийхээ дараа л холбогдох материалаа бүрдүүлэн өгч, 5 сая төгрөг авах зохицуулалт манай улсад үйлчилж байна.