“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит 2023-2024 оны хичээлийн зарласан оюутны тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 60 оюутан шалгарч өнөөдөр батламжаа гардаж авчээ.
“Эрдэнэс Тавантолгой" ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор жил бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг уламжлалтай. 2023-2024 оны хичээлийн зарласан оюутны тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 60 оюутан шалгарч өнөөдөр батламжаа гардаж авчээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2013 оноос хойш жил бүр оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж өнгөрсөн хугацаанд нийт 584 оюутанд 734 сая төгрөгийн тэтгэлгийг олгож боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн байна.
Оюутны тэтгэлэг батламж гардуулах арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Х.Болортуяа, МУИС-ийн Оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр нар оролцож, тэтгэлэгт шалгарсан оюутнуудад сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.
Цаашид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж, ирээдүйд улс эх орныг хөгжүүлэх, уул уурхайн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлсээр байна гэдгээ илэрхийлэв.