Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Германы Кёлын хотод боксын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд болж өндөрлөжээ. Тэмцээнд дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн, Ж.Еркин нарын удирдлага дор Монголын 15 тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд М.Намуун түрүүлж, дэлхийн цом гардлаа.
Тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид:
Эмэгтэй тамирчид:
50 кг-д Б.Мөнгөнсаран, С.Биндэрьяа.
54 кг-д М.Энхжаргал, Э.Мичидмаа.
57 кг-д Т.Номин-эрдэнэ, Б.Золжаргал.
60 кг-д М.Намуун.
66 кг-д Г.Бадмаараг.
Эрэгтэй тамирчид:
51 кг-д А.Баттулга, Л.Даваадорж.
57 кг-д Д.Ганболд, Х.Билгүүнсайхан.
63.5 кг-д Т.Энхтөр, Б.Буяндалай.
71 кг-д Б.Бямба-эрдэнэ нар өрсөлдсөн байна.