Монголын Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, Ази тивийн шилдэг тамирчин ОУХМ С.Жамбалжамц Европын мэргэжлийн багт нэгдэж буй Монголын анхны дугуйчин болж байна.
2024 онд Испани улсын мэргэжлийн дугуйн "BURGOS BH" багтай хамтран ажиллах шинэ гэрээ өнөөдрийн онцлох сэдвийн нэг болж байна. Тэрбээр тус багийн 19 дэх гишүүн болжээ. Ингэснээр сүүлийн хоёр жилд Монгол Улсын шигшээ баг болон Тайландын Теренгану багт тогтмол өндөр амжилт үзүүлж буй С.Жамбалжамц мэргэжлийн дугуйн "World Tour" уралдаануудад дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэн өрсөлдөх Монголын "Анхны дугуйчин" болж буй нь энэ юм. Тэгвэл ирэх улиралд замын дугуйн "World Tour Pro" уралдаанд 3 орны дугуйчид цаг завгүй дараалсан шахуу хуваарьтай тур гараанд гарахаар баг тус бүртээ бэлтгэлээ хийж эхэлжээ. "Парис-2024" зуны олимпын наадам, Европ тивийн шилдэг дугуйчидтай эн зэрэгцэн өрсөлдөж Дэлхийн өндөр зэрэглэлийн классик уралдаан мөн Гранд тур уралдаан болох Tour de France, Giro d’Italia, Vuelta a Espania зэрэг томоохон уралдаануудад Монгол эх орноо төлөөлөн өрсөлдөх цаг улам бүр ойртсоор байна. Баяр хүргэн амжилт хүсье.
Тэрбээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд оролцсон уралдаануудаас 1367 оноог цуглуулж чадсанаар “Парис-2024” олимпын засмал замд уралдах шилдэг 95 дугуйчны нэг болж, олимпын эрхээ авсан Монголын анхны дугуйчин болсон билээ.