Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Орхон аймаг, Баян-Өндөр сумын Баянцагаан багт ноос, ноолуур самнах төхөөрөмжинд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.31-ний өдрийн 19:09 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан 19:12 цагт очиход ноос, ноолуур самнах төхөөрөмжинд тус цехийн засварчин Б /эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн/ хавчуулагдаж нас барсан байсан тул 43 минут ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг болон Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжид шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ