"Монгол Улсын Хөгжлийн банк $500 сая бондын өрөө өөрийн эх үүсвэрээр 100 хувь барагдуулж төлсөн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ
Тэрээр, "Хөгжлийн банк 2023 оны аравдугаар сарын байдлаар 1,5 их наяд төгрөгийн зээлийг төлүүлөөд байна. Монгол Улсын Хөгжлийн банк 720 орчим сая ам.долларын гадаад өртэй байсан ба нүүрсний экспорт нэмэгдэж төлбөрийн тэнцэл 800 сая долларын ашигтай гарч, гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрсэн.
Эдийн засаг тогтворжиж төсвийн орлогыг нэмэгдүүлэх тууштай хэрэгжүүлэх болно. Аравдугаар сарын 23-нд Хөгжлийн банк $500 сая бондын өрөө төлж барагдууллаа. Энэхүү бондыг 2018 онд ОУВС-ын хөтөлбөрийн дор гаргасан ба дараах эх үүсвэрүүдээр санхүүжүүлсэн.Гадаад өр төлбөрөө барагдуулах нь олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэх, зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалах ахиулах зэрэг давуу талтай.
Одоо Самурай бондын 200 сая ам.доллар цаад тал нь 12-р сарын 25-н гэхэд төлөхөөр байна. Манай улсын зээлжих зэрэглэл B үнэлгээтэй байна. Удахгүй олон улсын аудитын шалгалт орох ба бид хэвээр хадгалахыг эрмэлзэж байна" гэв.