“Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлалын өдрүүд-2023” арга хэмжээ АНУ-ын Чикаго хотноо арваннэгдүгээр сарын 2-5ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Экспорт олон улсын худалдааны төв Монголын өв соёлыг сурталчилах, нүүдэлчин соёл, уламжлалт арга ухаан шингэсэн байгалийн гаралтай, экологийн цэвэр Монгол брэнд бүтээгдэхүүнийг Америкийн дах зээлд хүргэх зорилгынхоо хүрээнд “Монголын өдрүүд” эрга хэмжээг найман жилийн өмнөөс эхлэн жил бүр зохион байгуулсаар ирсэн.
“Монголын өдрүүд 2023” арга хэмжээний хүрээнд:
• Америк- Монголын бизнесийн салбарынхны уулзалт
• Хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр танилцуулж, хөрөнгө оруулалт татах
• Үзэсгэлэн худалдаа
• Урлаг соёл хөтөлбөр
• Монгол брэндийн үзэсгэлэн, худалдаа зэрэг хөтөлбөртэйгээр гурван өдрийн турш үргэлжлэх юм.