Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Carter's Mongolia” компанийн хамт олон “Сонсъё-хамгаалъя” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд тус хамт олон нийт 200 орчим сая төгрөгийн үнийн дүн бүхий дуут дохиог сурагчдад хүргэж, сурагчдын аюулгүй байдалд бодитоор анхаарсан, үр дүнтэй ажлыг зохион байгуулж байна. Энэ удаад Нийслэлийн СХД-ийн 152 дугаар сургууль, 65 дугаар сургууль, 116 дугаар тусгай сургууль, 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдад дуу дохио гардуулан өгч, хэрхэн ашиглах талаарх зааварчилгааг танилцуулсан юм.
Хотын төвөөс алслагдсан бүсийн сургуулийн сурагчид хичээлээ очих, тарах замдаа эрсдэлд орох тохиолдол ихээр гарч байна. Нийслэлийн 152 дугаар сургуулийн дунд ангийн сурагчдын хичээл л гэхэд өвлийн цагт оройн 18 цаг 30 минутад тардаг байна. Тэр үед харанхуй болсон байдаг учир хүүхдүүд нохой шувуунд хөөгдөх, танихгүй хүн машинтай дагах зэрэг эрсдэлүүд байдаг тухай ярьж байлаа. Тиймээс “Carter's Mongolia”-ийн хамт олонд хүүхэд хамгаалын үр дүнтэй ажлыг ийнхүү зохион байгуулж байна. Сурагчдад үнэ төлбөргүй гардуулсан энэ дуут дохио нь маш чанга дуугардаг.
Сурагчид эрсдэлд орсон үедээ үүнийгээ дуугаргаж, бусдаас тусламж хүсэх юм. Тиймээс хэрвээ таны эргэн тойронд чанга дуут дохио дуугаргасан хүүхэд тааралдвал та юу болсныг нь заавал асууж, туслахаа битгий мартаарай. Хамгийн чухал зүйлсийг гардуулж, хүүхдүүд аюулгүйгээр сургуульдаа ирж очиход бодит хувь нэмэр оруулж буй Carter's Mongolia”-ийн хамт олонд талархсан сэтгэгдлээ сургуулийн хамт олон илэрхийлж байлаа.
Видео сурвалжилгыг дээрээс үзнэ үү.