Төрийн ордонд
08:30 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
Биеийн тамир, спортын улсын хорооны 3 давхрын 303 тоот хурлын танхимд
10:00 цагт Тус хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Төрийн ордонд
10:00 цагт Төсвийн байнгын хороо хуралдана. Тухайлбал хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж, 100,000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай мэдээлэл өгнө. Монгол Улс дахь чихрийн шижингийн өнөөгийн байдал, тусламж үйлчилгээг сайжруулахад төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Үндэсний төвийн тэргүүн АШУҮИС-ийн профессор Х.Алтайсайхан мэдээлэл хийнэ.
11:30 цагт Төрийн захиалгаар өдрийн 19,300 төгрөгийн цалингаар барилгын ажил гүйцэтгэхийг шаардсаныг эсэргүүцэж “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-аас цалингаа шинэ тарифаар олгохыг шаардаж хэвлэлийн бага хурал хийнэ.
12:00 цагт Монголын Хүний төлөө намын дарга Хадбаатарын Бат-Ялалтыг хууль бусаар хорьсон тухай намын нөхөд болон иргэний нийгмийн байгууллагуудаас мэдэгдэл хийнэ.
МҮХАҮТ-ын Их Танхимд
11:00 цагт МҮХАҮТ-аас "Нэмэгдсэн өртгийн албан татварын асуудлаар бизнес эрхлэгчдийн байр суурь" хэлэлцүүлэг болно.
“Туушин” зочид буудалд
11:00 цагт “Инээмсэглэл” хамтлагийн бие даасан тоглолт ирэх сарын 1-2-нд болох талаар мэдээлнэ.
SKOL-д
16.00 цагт Алдарт "Magic Mike show" Монголд анх болох гэж байгаа бөгөөд шоуны одод хэвлэлийн хурал хийнэ.
МҮЭХ-ны байр 4 давхарт хурлын танхимд
10:30 цагт 2024 оны төсвийн төсөлтэй холбоотой асуудлаар МҮЭХ-ны байр сууриа илэрхийлнэ.