Ипотекийн найман хувийн зээлтэй иргэдийн түр хорооноос, зээлийн хүүг зургаан хувь болгож бууруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Тэд энэ талаар ярихдаа, "Ипотект хамрагдсан хүмүүсийн зарим хэсэг нь зургаан хувийн хүүтэй зээлээ төлөөд, үлдсэн нь найман хувиар төлж байгаа нь тэгш бус байдлыг бий болгож байна.
Зээлийн хүүг зургаан хувь болгож бууруулах хүсэлт бүхий санал асуулгыг D-Parlament дээр авч байгаа. 100 мянган хүний гарын үсэг цуглуулах энэхүү ажил дуусахад 16 хоног үлдээд байна. Тиймээс үүнийг дэмжихийг олон нийтээс хүсэж байна" гэлээ.
Улсын хэмжээнд 115 мянган өрх ипотекийн зээлээр орон сууцтай болсон ба одоогоор 70 мянга гаруй хүн ипотекийн зээл төлж байна. 2023 онд зээлийн эргэн төлөлтөөр 550 тэрбум төгрөг орж ирэх ба үүнийг дараагийн санхүүжилт болгон зарцуулна. Ипотекийн зээлийн санхүүгийн эх үүсвэр хүрэлцээгүй байгаа тул хүссэн иргэд материалаа өгсөн ч хүлээлт их байгаа юм.
Санал асуулгад оролцохыг хүсвэл ЭНД дарна уу.