Израилийн ерөнхий сайд Б.Нетаньяху гал зогсоох эсэх талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Сувдан эргийн халдлагын дараа АНУ гал зогсоохыг хүсээгүй. Түүний нэгэн адилаар 10-р сарын 7-нд болсон халдлагын хариуг Израил заавал өгөх болно. Хэрэв Израил гал зогсоохыг зөвшөөрвөл Хамас бүлэглэлд, терроризмд буулт хийж байгаагаас ялгаагүй” гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр библээс эш татаж, дайны ба энх тайвны цаг гэж байдгийг онцлон, одоо болж байгаа үйл явдал нь “дайны цаг” гэдгийг тодотголоо. Израилийн батлан хамгаалах хүчин өнгөрсөн долоо хоногийн сүүлээс хуурай газрын дайралтаа эрчимжүүлсэн. Хамас бүлэглэлийн барьцаанд байгаа 240 гаруй иргэнээ суллатал, мөн Хамасыг үгүй хийх хүртлээ энэ ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ Б.Нетаньяху мэдэгдсэн юм.