Жүжигчин Мэтью Перри бямба гарагт гэртээ нас барсан мэдээ дэлхий дахиныг цочирдуулсан. Албаныхан түүнийг живсэн байж болзошгүй гэсэн ч нас барсан шалтгааныг тодруулахын тулд Лос Анжелесийн эрүүл мэндийн шинжилгээний алба нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай болсон юм.
Хэдий задлан шинжилгээ хийсэн ч Перригийн үхлийн шалтгааныг тогтоохын тулд шинжээчид хор судлалын тайлангийн хариуг хүлээж байгаа аж. Ийм тайланг дуусгахад дор хаяж долоо хоног зарцуулагддаг. Ингэснээр мөрдөн байцаагчид Перригийн үхэлд гадны бодис нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжтой болох юм.
Мөн Лос-Анжелесийн цагдаагийн газар түүний үхэл гадны нөлөөгүй гэсэн мэдээллийг өгөөд буй. Ням гарагт жүжигчний шарилыг гэр бүлд нь хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.