Хэл сурах хугацаагаа хурдасгаж, ярихдаа бүтэн өгүүлбэрээр хэлэхийн тулд ямар арга ашиглах нь үр дүнтэй талаар "Neolingo" аппликейшний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Ариунтуяагийн зөвлөгөөг хүргэж байна.
Тэрээр “Монголд хэл сурч байгаа хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа нь үг цээжлээд л, дүрэм нухаад байдаг. Гэхдээ хамгийн том асуудал нь эдгээрийгээ хэрхэн зангидаж, нэг өгүүлбэр болгох вэ гэдэгт алддаг. Энэ алдааг засахын тулд та хамгийн түрүүнд өгүүлбэр хэрхэн бүтээх вэ. Урт өгүүлбэрийг яаж, амархан аргаар богино хугацаанд тархинаасаа гаргаж сурах вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.
"Neolingo" аппликейшн “Puzzle block” нэртэй хамгийн хялбархан аргаар ямар ч урт өгүүлбэр бүтээдэг арга зүйг нэвтрүүлсэн байна. Энэхүү арга зүйн тусламжтайгаар ямар ч өгүүлбэрийг ердөө тавхан блокийн аргаар бүтээнэ. Ингэж бүтээхээс гадна өдөр бүр тухайн өгүүлбэрүүдээ ярьж, бичиж, app дээрээ дадлага хийх боломжтой учраас хэл сурах хугацааг хоёр дахин хурдасгах ач холбогдолтой юм. Үр дүнд нь урт өгүүлбэрийг сэтгэж сурахаас гадна амнаасаа маш богино хугацаанд гаргаж сурдгаараа давуу талтай” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.