Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өчигдөр буюу аравдугаар сарын 29-ний Сүхбаатар дүүрэгт таван ханатай гэр шатаж нэг иргэн нас баржээ. Тодруулбал, тус дүүргийн 15 дугаар хороонд "Усан сангийн задгайд гэр шатаж байна" гэсэн дуудлагыг тухайн өдрийн 16:14 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Т-ын таван ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт иргэн Н/40 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байна.