"Ханжоу-2022" Азийн Пара спортын IV наадам өндөрлөлөө. Энэ наадамд 44 Улсын тамирчид оролцсоноос Монгол Улсаас спортын 14 төрөлд 68 тамирчин, нийт дасгалжуулагч, албаны хүмүүс гээд 108 хүнтэй баг оролцлоо. Монголын баг тамирчид Таеквондо, Жүдо бөх, Пауэрлифтинг, хөнгөн атлетикийн төрөлд 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар медаль хүртсэн орнуудын жагсаалтын 20-р байранд бичигдлээ. Азийн пара IV наадамд өрсөлдсөн 44 улсын багаас 33 улсын тамирчид ямар нэгэн медаль хүртжээ.
Монголын баг тамирчид:
Д.Ганбат Жүдо бөх +90 кг Алтан медаль
Г.Болор-Эрдэнэ Таеквондо 63 кг Алтан медаль
У.Сүрэнжав Таеквондо К-44 ангилалд Мөнгөн медаль
Э.Содномпилжээ Пауэрлифтинг 107 кг Мөнгөн медаль
Д.Саруултөгс Хөнгөн атлетик Зээрэнцэг шидэлт F-40 болон 41 ангилалд Мөнгөн медаль
Л.Туруунаа Жүдо бөх -70 кг Хүрэл медаль
Б.Баттөгс Жүдо бөх -90 кг Хүрэл медаль
Ц.Баттулга Хөнгөн атлетик Бөөрөнцөг түлхэлт F-40 ангилалд Хүрэл медаль тус тус хүртлээ.
Азийн пара наадмыг медалийн чансаагаар зохион байгуулагч эзэн орон буюу БНХАУ-ын баг тамирчид 214 алт, 167 мөнгө, 140 хүрэл нийт 521 медаль хүртсэнээр тэргүүлжээ.
Удаах байруудад Иран 131 медаль, Япон 150 медаль, БНСУ 103, Энэтхэг 111 медальтайгаар бичигдэж байна.
2026 оны Азийн пара V наадам Япон улсын Нагояа хотод болох товтой.