Хотын дарга Х.Нямбаатар төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэрбээр:
Дэлхийн улс орнууд түгжрэлээ бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг тусгаж өгсөн байдаг. Төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж чадсанаар тухайн бүс доторх хөдөлгөөний эрчим 30 хувиар буурдаг гэх судалгаа бий. Иймээс бид эхний ээлжид:
Баруун дөрвөн замаас – Зүүн дөрвөн зам
32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх энэ хэсэгт төлбөртэй бүсийг тогтоохоор төлөвлөж байна. Улаанбаатар хотын төвөөс 800 метрийн зайд төлбөргүй зогсоолд машинаа тавиад алхах, дугуйгаар явах боломж бүрдүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
Түгжрэлийг бууруулах хамгийн зоригтой шийдэл бол метроны асуудал. Үе үеийн хотын дарга нар метро болон масс тээврийн хэрэгсэл метро барья гэдэг амбицтай, мөрөөдөлтэй байсан боловч ТЭЗҮ, санхүүгийн нөхцөл байдал, улс төрийн дарамт шахалтуудаас болж энэ бүх бодлого нуран унасан. Тэгвэл бид ирэх жил гурван шугам бүхий метроны төслийг хэрэгжүүлье гэдэг том бодлого, зорилтыг дэвшүүлж байна. Монгол улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Ерөнхий сайдтай хийсэн албан ёсны уулзалтын үеэр метро барих асуудлыг ярьж, амжилттай болсон. Бид БНХАУ-ын метро барьдаг компаниудтай уулзана. Тэд шийдлээ танилцуулна” гэлээ.