Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Битлз хамтлагийн хамгийн сүүлийн дуу болох “Now and Then”-ийг ирэх сард олны хүртээл болгоно гэдгээ тус хамтлагийн уран бүтээлчид мэдэгдлээ.
Энэхүү дууг угтаа 1970-аад онд бүтээж байсан ч бүрэн дуусгаж амжаагүй байжээ. Энэ оны эхээр домогт хамтлагийн гишүүн Пол Маккартни “Битлзийн гишүүдийн хуучин касет дахь дуу хоолойг өнөө цагт янзалж, эвлүүлэх боломжтой болсон” талаар дурдаж байсан удаатай. Хэвлэлийн бага хурлын үеэр Пол Маккартни уг дуун дахь Жон Ленноны хоолойг сонсоод сэтгэл нь хөдөлснөө хуваалцсан юм.
Харин Ринго Стар, Жон Леннонтой дахин нэг удаа хамт байгаа мэт санагдсан гэж мэдрэмжээ хуваалцжээ. “Now and Then” дуу 11-р сарын 2-нд гарах ба дууны клип нь 3-ны өдөр цацагдах юм.