Сөүл хотын Итэвон дүүрэгт 159 хүний амийг авч одсон ослоос хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Үүнээс үүдэн Өмнөд Солонгосчууд сүнсний баяраа тэмдэглэхээс зайлсхийлээ.
2022 оны 10-р сарын 29-ний өдөр буюу Бямба гаргийн орой Итэвонд 100,000 орчим хүн сүнсний баяр тэмдэглэхээр цугларсан юм. Хэт олон хүн нэг дор цугларч, нарийн гудманд бөөгнөрснөөс болж, тус улсад 2014 онд болсон Сэвол хөлгийн ослоос хойших хамгийн их хохирол амссан гарз тохиосон юм. Харин энэ жил Сөүл хотын Итэвон, Хонгдэ зэрэг хөл хөдөлгөөн ихтэй зугаа цэнгээний газруудад жирийн амралтын өдрүүдийн адилаар иргэд, гадаадын жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байсан ч сүнсний баярыг тэмдэглээгүй байна. Цагдаа, гал унтраах алба болон бусад албаныхан энэ жил олныг хамарсан үйл ажиллагаанаас болгоомжилж, эрчимтэй арга хэмжээ авч эхэлжээ. Тодруулбал, цагдаа нар Хонгдэгийн ойролцоох метроны буудал руу орох гудамжинд аюулгүйн хашлага босгож, хүмүүсийг орооцолдохгүйгээр хоёр тийш чиглэн алхах боломжтой болгосон байна.