Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
АНУ-ын Мэн мужийн Левистон хотын ресторан болон боулингийн газарт зэвсэгт этгээд гал нээж, 18 хүний аминд хүрсэн хэрэг баасан гарагт гарсан. Цагдаа нар гэмт этгээдийг хоёр хоногийн турш эрэн сурвалжилж байсан бөгөөд 40 настай Роберт Кард гэх эрийг сэжиглэж байсан юм. Тэгвэл сэжигтний цогцос олдсоныг тус улсын хэвлэлүүд мэдээллээ.
Тэрбээр галт зэвсгийн сургагч багш байсан бөгөөд АНУ-ын зэвсэгт хүчинд ажиллаж байсаг нэгэн юм. Энэ хэргээс болж хэрэг гарсан ойр орчмын сургууль, үйлчилгээний газрууд хэсэг хугацаанд хаагдахад хүрсэн ба албаныхны мэдээлснээр гэмт этгээд өөрийгөө буудаж хөнөөсөн гэв.
Он гарснаас хойш тус улсад дөрөв ба түүнээс дээш хүний аминд хүрсэн ийм төрлийн халдлага 565 удаа бүртгэгджээ.