НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар олон нийтээс санал авч, УИХ-ын даргад хүргүүлсэн. Нийт 100 мянган хүн дэмжсэн санал өгсөн.
Тэгвэл эдгээрийн дийлэнх нь эмэгтэйчүүд байсан гэж УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдаан дээр мэдэгдлээ. Тэрбээр “Иргэд НӨАТ төлөхгүй байхыг илүүд үздэг болж байна. Тиймээс бид урамшууллыг нэмэгдүүлэх хууль санаачилна. Ил байгаа асуудалд арга хэмжээ авдаггүй, шийдвэр гаргахгүй төлөөлөгчдийн байгууллага байж таарахгүй. Зөвхөн зардал талаас нь харж, иргэдэд өрөөсгөл ойлголт төрүүлж болохгүй. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нь шууд татвар бууруулж буй хэрэг биш бөгөөд иргэдийн баримт авах, түүнийгээ системд бүрдүүлэх сэдлийг нэмэгдүүлнэ. Энэ хэмжээгээр ибаримтын орлого нэмэгдэж, далд эдийн засаг ил болно. Монгол Улсын далд эдийн засгийн хэмжээ 16.5-22.5 хувь гэсэн дүн гарсан.
НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэхийг дэмжиж, 104,791 иргэн санал өгсний
• 30.4 хувь нь 18-25 насныхан
• 21.8 хувь нь 26-30 насныхан
• 22.3 хувь нь 31-35 насныхан байна.
https://we.tl/t-PewAM2W75j
Өөрөөр хэлбэл 18-35 насныхан нийт санал өгөгчдийн 74.5 хувийг эзэлж байгаа юм. Бид залуучуудынхаа оролцоог үгүйсгэдэг байсан. Тэгвэл асуудалд тэдэнд биш бидэнд байгааг харуулж байна. Түүнчлэн санал өгсөн иргэдийн 70 хувь нь эмэгтэйчүүд байна. Тэд өрхийн санхүүгийн гол оролцогчид, татварын хэмжээ, НӨАТ-ын буцаан олголт тэдний санааг зовоосон асуудал мөн болох нь нотлогдож байна" гэлээ.