Д.Трамп В.Путины Украины дайныг сунжруулж буй явдалд уур нь хүрчээ

Энэ оны гуравдугаар албан тушаалаасаа огцорсон Хятадын Ерөнхий сайд асан Ли Көчян баасан гаригийн өглөө Шанхай хотод 68 насандаа таалал төгссөнийг мэдээллээ. Түүнийг нэг өдрийн өмнө зүрхний шигдээсээр өвчилсөн тухай CCTV төрийн суваг мэдээлэв. 10 жилийн турш БНХАУ-ын Ерөнхий сайдаар ажиллахдаа Ли Көчян засгийн газрын өрийн өсөлт, АНУ-тай хийсэн худалдааны хурцадмал байдал мөн коронавирусын тахал зэрэг хүнд хэцүү үеийг даван туулж, дэлхийн хоёр дахь том эдийн засгийг удирдсан юм.