1961 оны 10-р сарын 27-нд Монгол Улс НҮБ-д элссэн 101 дэх орон болж байсан түүхтэй. Монгол Улс нь 1946 онд НҮБ байгуулагдсан Сан-Францискогийн энхийн гэрээ батлагдсан цагаас хойш НҮБ-д элсэхээр анх өргөдөл гаргаж байсан боловч тэр үеийн өрнөдийн орнуудын эсэргүүцлийг давж гаран, нийт 8 удаа өргөдөл гаргаж байж 15 жилийн дараа л 1961 онд энэ байгууллагын өндөр босгыг алхан оржээ. Монгол Улсын санаачилгаар НҮБ нь 1970-аад оныг "Бичигтэн болох 10 жил" хэмээн зарлаж байсан. Түүнчлэн Монгол Улс нь НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлажээ. Өдгөө Монгол Улсад ардчилалыг бэхжүүлэх, хууль зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хамгаалах, ядуурлыг бууруулах талаар НҮБ-ын төрөл бүрийн хөтөлбөрүүд хэрэгжиж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нараас Перес де Куэльяр, Курт Вальдхайм, Кофи Аннан, Бан Ги Мүн (2009 онд) нар Монгол улсад айлчилж байсан түүхтэй.