АНУ-ын Конгрессын доод танхимын спикерээр Луйзиана мужийн гишүүн Майк Жонсон сонгогдлоо.
Бүгд найрамдах намын Кэвин Мккарти сонгогдоод нэг жил ч болоогүй байхад нь түүнийг албан тушаалаас нь энэ сарын эхээр огцруулсан. Түүнийг ерөнхийлөгч Жо Байдентай нууцаар тохиролцож, Украины санхүүжилтийг хэлэлцсэн гэж намынх нь гишүүд буруутгаад байсан юм. Ийнхүү сар гаруйн дараа Майк Жонсон Бүгд найрамдах намын гишүүдээс 220 санал авч ялалт байгууллаа. Энэ нь Бүгд Найрамдахчууд бүгд түүнд саналаа өгсөн гэсэн үг юм.
Майк Жонсон нь төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогдож буй хамгийн залуу улс төрч бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трампын ойрын хүн гэгддэг.
Доналд Трампын хувьд ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа өрсөлдөх магадлал нь хамгийн их байгаа билээ. Өдгөө 51 настай Майк Жонсон нь үр хөндөлт, бэлгийн цөөнхийн гэрлэлтийг эсэргүүцдэг ба үүнийгээ нээлттэй илэрхийлдэг нэгэн юм.