Аравдугаар сарын 7-ноос хойш Газын зурваст 7000 хүн амь үрэгдсэний 3000 нь хүүхэд байна.
Израилийн батлан хамгаалах хүчин газраар дайрч эхэлсэн ба Газын зурвас дахь “ХАМАС”-ын объектуудад цохилт өгч байна гэх тайлбар өгсөн юм. Бүс нутгийн орнууд мөргөлдөөнд байр сууриа илэрхийлж эхэлсэн.
Тодруулбал, Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Израилийн Газыг зурвас дахь халдлагыг буруушааж, “зэрлэг балмад” хэмээн тодотголоо. Харин Бахрейн, Египет, Йордан, Кувейт, Марокко, Оман, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсын Гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл хийж, Израилийн өөрийгөө хамгаалах эрх нь олон улсын хууль зөрчиж, Палестинчуудын эрхийг хөндөж байгааг цохон тэмдэглэлээ.
Израилийн арми мөн баруун эрэгт цохилт өгч эхэлсэн ба нэг шөнийн дотор 60 хүн баривчилсны 46 нь ХАМАС бүлэглэлийн хамсаатнууд гэж мэдэгдсэн юм.