АНУ-ын Мэн мужийн Левистон хотын ресторан болон боулингийн газарт зэвсэгт этгээд гал нээж, 22 хүний аминд хүрсэн хэрэг гарлаа. Мөн хэдэн арван хүн шархдаж, бэртсэн байна.
Цагдаа нар гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд 40 настай Роберт Кард гэх эрийг сэжиглэж байна. Сэжигтэн нь галт зэвсгийн сургагч багш бөгөөд АНУ-ын зэвсэгт хүчинд байдаг аж. Мөн сэтгэцийн эмнэлэгт хоёр долоо хоног эмчлүүлж байсан түүхтэйг нь хэвлэлүүд тодотгож байна.
Энэ хэргээс болж сургууль болон томоохон хэмжээний сүлжээ дэлгүүрүүд түр хугацаанд хаагджээ.
Сэжигтэй этгээд зэвсэгтэй, баригдаагүй байгаа тул тус бүс нутгийн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг албаныхан сануулж байна.
АНУ-д дөрөв ба түүнээс дээш хүний аминд хүрсэн халдлагыг “олныг хамарсан галт зэвсгийн халдлага” гэж тодорхойлдог. Тэгвэл он гарснаас хойш ийм төрлийн хандлага АНУ-д 565 бүртгэгджээ.