Монголын дугуйн холбооноос энэ намрын хаалтын уралдаанаа зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээнд Азийн наадмын хүрэл медальт, Ази тивийн шилдэг дугуйчдын нэг ОУХМ С.Жамбалжамц оролцохоор бэлтгэж байна.
Тус тэмцээнийг энэ сарын 28-29-ний өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулна. "KHAMAR MONASTERY-2023" тэмцээний бас нэг онцлог нь "Уралдах нь уралд, Аялах нь аял" гэсэн уриатай юм байна.
Монголын дугуйчид өнгөрсөн 7 хоногт Өмнийн говьд хурд хүчээ сорьсон сорьжээ.
Тэмцээний эхний өдөр буюу 10-р сарын 28-ны бямба гарагт засмал замын дугуйгаар Сайншанд хотноо, 29-ний өдөр буюу ням гарагт уулын дугуйгаар Сайншандаас Хамарын хийд хүртэл нийт 55 км замыг туулан уралдаж Монголын дугуйчид энэ оны Улирлын хаалтаа нижгэр хийхээр төлөвлөжээ. “Хамарын хийд” дугуйн уралдаан анх удаагаа дугуйн 2 төрлөөр зохиогдож, 22 насны ангиллаар медалийн эздээ тодруулна. "Хамарын хийд 55" тэмцээнд одоогийн байдлаар 33 баг байгууллагын 200 гаруй дугуйчид уралдахаар бүртгүүлжээ.