Баян-Өлгий аймгийн удирдлагууд газар орны нэр өөрчилсөн гэх асуудлаар УИХ-ын гишүүн Т.Аубакир мэдээллээ.
Тэрээр “Энэ нь газар усны нэр өөрчилсөн явдал биш. Шинээр байгуулагдсан хоёр багт ямар нэр өгөх вэ гээд иргэдийн нийтийн хурлаар оруулж, иргэдийн хурал руу явуулсан саналд хоёр казах нэр оруулсан байсан. Ингээд хуулийн хэлтсээс гадаад нэр оруулж болохгүй гэдэг хуулийн зөвлөгөө өгсний дагуу дахиж иргэдийн хурал зарлаж, монгол нэр өгсөн явдал юм билээ.
Бид нэг нэгнээ хүндэлж, хамтдаа орших ёстой. Та бүхэн казах хэлийг хүндлэх ёстой. Бид монгол хэлийг хүндлэх ёстой. Бид өсөхөөс сурсан үндэсний хэлээрээ ярих, ашиглах эрхтэй. Мөн төрийн заавал сурах ёстой журамт үүргээ биелүүлж монгол хэлийг сурах ёстой.
Энэ асуудлыг шүүх үнэн зөвийг тогтоох байх” гэв.