Д.Трамп В.Путины Украины дайныг сунжруулж буй явдалд уур нь хүрчээ

Биг Бэнг хамтлагийн ахлагч асан Жи Драгон хар тамхины хэргээр шалгагдаж байгааг тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Түүний агентлагаас энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөөгүй байгаа юм.
Жи Драгон өмнө нь 2011 онд Японы нэгэн клубт хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгтэй мөн холбогдож байсан юм. Тус хамтлагийн гишүүн Топ ч мөн хар тамхины хэрэгтэй холбогдож байсан бол Сэнгри нь хууль бус үйл ажиллагаа явуулсан хэрэгт, Дэйсанг нь мотоциклтой хүн мөргөсөн хэрэгт холбогдож байсан.
Түүнчлэн БНСУ-ын бусад алдартнуудаас “Шимэгч” киноны гол дүрийн жүжигчин И Сун Кюн хар тамхины хэрэгтэй холбогдоод буй.