Саудын Араб улсын Рияадх хотноо үргэлжилж буй “World Combat games”-ийн жюү жицүгийн -52 кг-ийн жинд Дэлхийн чансааны эхний 8 тамирчин өрсөлдөж байна. Тус жинд "Гаруда" академийн тамирчин Ганбаатарын Монголжин өрсөлдөгчөө дарааллан ялснаар хүрэл медаль хүртлээ.
Дэлхийн тулааны спортын наадамд чансаандаа эхний 8-д бичигддэг шилдэг тамирчдыг урьж оролцуулдаг. Энэ удаагийн наадамд Монгол улсаас жюү жицү, сүмо, самбо бөхийн төрлүүдэд тамирчид өрсөлдөж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус наадмаас Жюү жицү 1 мөнгө, 1 хүрэл, Сүмо мөнгө, Самбо бөхийн төрөлд хүрэл медаль зүүгээд байна. Дэлхийн тулааны спортын наадам энэ сарын 20-30-ны өдрүүдэд болж байгаа аж. Наадмыг зохион байгуулагч орны зүгээс нийт 16 төрлөөр 80 орны 1700 гаруй тамирчныг урьжээ.
Өнөөдөр пара жюү жицүгийн тамирчин Э.Батболд дэвжээнд гарч барилдах хуваарьтай байна.