Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Дундговь аймаг, Дэлгэрцогт сумын Цахиурт багийн “Морингийн-Ухаа ” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т/ аравдугаар сарын 25-ны 23:21 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 23:27 цагт ООГХ-ээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Нарантунгалагаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай хэллээ.