Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Албанийн Тирана хотноо чөлөөт бөхийн U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 23-нд эхэлсэн.
ДАШТ-д Монгол Улсаас ганцхан бөх очсон бөгөөд 57 кг-ийн жинд Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс дэвжээ) эхний даваанд гоц мөргөж, Украины Георгий Казанжиг 9:2 оноогоор, Энэтхэгийн Шубхамыг 13:2 оноогоор цэвэр ялж, шөвгийн дөрөвт 2022 оны Европийн АШТ-ий хүрэл медальт Армений Манвел Хнзрцянтай өрсөлдөж 3:13 оноогоор ялагдлаа.
Улмаар хүрэл медалийн төлөө Германы Никлас Стечелег 7:5 оноогоор ялж, ДАШТ-ий хүрэл медалийн эзэн болов.
Б.Мөнх-Эрдэнийг Төгс дэвжээний дасгалжуулагч, ОУХМ М.Баярсайхан удирдан оролцжээ.