Дундговь аймаг, Дэлгэрхангай сумын Ар шавагтай багийн “Шашир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 177 км-т, сумын төвөөс баруун зүгт 42 км-т/ Тус сумын харьяат малчин Н-ийн нэг үхэр аравдугаар сарын 5-ны өдөр мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭЛ-д шинжлүүлэхэд аравдугаар сарын 9-ний өдрийн 23-113 дугаар хариугаар онош тогтоогдсон байна.
Тус сумын Засаг даргын аравдугаар сарын 6-ны өдрийн А/112 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож, хяналтын нэг цэгт тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид малчин Н-ийн өвчилсөн нэг үхрийг зориудаар устгаж, 2500 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийн ажиллах хугацаанд дахин мал, амьтан өвчлөөгүй тул тус сумын Засаг даргын аравдугаар сарын 23-ны өдрийн А/177 дугаар захирамжаар цуцалжээ.