“ГОВЬ” ХК-ийн бүтээсэн “дахин төрсөн ноолуур” буюу “Cashmere Reborn” нэртэй шинэхэн цуглуулга танд хүрч эхэллээ. Уг коллекц нь технологийн илүүдэл түүхий эдээр 100 хувь цэвэр ноолууран бүтээгдэхүүн урласан бөгөөд байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлээр бий болсон юм. Ингэж хэлхийн учир нь тус компани тогтвортой үйлдвэрлэлийг эрхэм зорилгоо болгон ажиллаж технологийн илүүдэл түүхий эдээр бүтээгдэхүүн урласнаар 20-30 хувийн хаягдал, ус, эрчим хүчний хэмнэлтийг хийх боломж бүрдэж байна хэмээн компанийн Стратеги, өсөлт хөгжил хариуцсан захирал Б.Амарсайхан онцолж байсан юм.
Уг коллекцийн кампанит ажлыг “second chance” буюу “хоёр дахь боломж” нэртэйгээр нийгэмд өрнүүлж эхэлжээ. Ингэж нэрийдэхийн учир нь амьдралд алдаж онох зүйлс олон хэдий ч гагцхүү хүн бүхэнд хоёр дахь боломж байхын зэрэгцээ түүнийгээ ашиглан өөрийгөө дахин төрүүлж, бүтээх боломжийг олж хараасай гэж хүссэн гэж тэдний шинийг санаачлагч хамт олон тодотгож байсан юм. Тэдний хүмүүст сэтгэлийн дэм өгөх зорилготой санаачилсан кампанит ажил нь олон хүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Дэлхий нийтээр байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг эрхэмлэн ажиллаж буй энэ цаг үед Монгол компани тэр дундаа салбарын түүчээлэгч болсон “ГОВЬ” ч олон улсын жишигтэй хөл нийлүүлэн алхаж буй нь уг коллекцоос харагдаж буй юм.
ГОВЬ-ийн шинэхэн коллекц нь байгаль орчинд ээлтэй байхын зэрэгцээ хамгийн таатай үнийг хэрэглэгчдэдээ санал болгож байгаагаараа давхар онцлогтой коллекц аж.
Байгалиа энэрэх хэн бүхэнд “Cashmere Reborn” коллекцийг санал болгож байна.
Уг коллекцийн хүрээнд хийж буй “second chance” буюу “хоёр дахь боломж” кампанит ажлын хүрээнд бүтээсэн контентын эхний дугаарт шинэ залуу уран бүтээлчдийн төлөөлөл Sekstsagaanbogd оролцжээ.
Контентыг үзэх линк: https://fb.watch/nTaVCoWUmN/?mibextid=K8Wfd2
ГОВЬ-ийн “Cashmere Reborn” коллекцийн зургуудаас: