Орос, Украины дайн 2022 оны хоёрдугаар сард эхэлснээс хойш Украины Авдиевка тосгоны хүн ам 30 мянгас байснаас нэг мянгад хүрсэн байна. Дийлэнх нь шилжин суурьшихаас өөр аргагүйд хүрчээ.
Тус тосгонд 2014 оноос хойш нөхцөл байдал хүндэрч эхэлсэн ч сүүлийн нэг жил улам хурцадсан байна. Түүнчлэн энэ сарын эхээр Оросын армийн Авдиевка дахь халдлага эрс нэмэгдсэн бөгөөд сүүлийн өдрүүдэд нөхцөл байдал “маш хүнд” байгааг Украины ерөнхийлөгч В.Зеленский хэлсэн юм.
Авдиевка тосгоныг Донецк руу нэвтрэх гарц гэж үздэг. Тиймээс Авдиевка тосгоныг эзлэх нь Оросын армид давуу талтай хийгээд Украины фронтыг шахах боломжтой юм. Украинд засгийн газраас нь барьж байгуулсан тусламжийн төв хаа сайгүй бий болсон. Ийм байгууламжуудад хоол хүнс, эрчим хүчний нөөц байх ба шаардлагатай тохиолдолд хоргодох байраар ашиглаж болдог аж.
Авдиевка тосгоны иргэдийн ихэнх нь тусламжийн төвдөө амьдрах болжээ. Тус тосгоноос гарахад ч хүндрэлтэй байгаа ба тусгай албаныхан иргэдийн нүүлгэж байгаа юм.
Тусламжийн төвд ажилладаг нэгэн эмэгтэй BBC агентлагт өгсөн ярилцлагадаа “Авдиевка гэж одоо үгүй болсон” гэжээ.