Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны Амины орон сууцны 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 23-ны өдрийн 22:57 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:11 цагт очиход иргэн Т-ын 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт иргэн Т/41 настай, эрэгтэй, Дорнод аймгийн харьяат/, овог, нэр тодорхойгүй 1 иргэн, нийт 2 иргэн өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна