Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн “Цагаан чулуун” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 138 км/-т аравдугаар сарын 23-ны өдрийн 22:17:43 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ОБЕГ-т мөн өдрийн 22:25 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Матад сумын Засаг даргын Тамгын газар, Хилийн цэргийн Бага хүрээгийн 8 дугаар застав, Хилийн цэргийн 0306 дугаар ангиас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.