Монголын мэргэжлийн тамирчдын холбооноос "Grand final" буюу "Falcons Fighting Series" реалити шоу тулааныг Монголд зохион байгуулах гэж байна. Тус холимог тулааны шоунд нийтдээ 16 тамирчин өрсөлдөнө. Энэ сарын 26-ны өдөр тамирчдын жинг үзнэ. Мөн 27-ны өдөр тулааныг UG аренад явуулахаар товложээ.
Өмнө нь 9-р сард урьдчилсан тулааныг зохион байгуулж 96 тамирчнаас 26 нь шалгарч үлдсэн байна. Сүүлийн шийдвэрлэх тулаанаас шалгарч ялалт байгуулсан тамирчин БНСУ руу тэмцээнд явах эрхээ авах юм.
63 кг-д н.Дагвадорж н.Отгон-Эрдэнэ нар кикбоксоор тулалдана.
57 кг-д ММА хөх багаас н.Сувд-Эрдэнэ улаан багаас н.Намжилмаа
57 кг-д ММА хөх н.Дөлгөөн улаан Б.Алтанчимэг
66 кг-д ММА кг-д н.Эрмүүн н.Билгүүн
60 кг-д ММА хөх н.Анхбаяр улаан Б.Намсрай
77 кг-д ММА улаан н.Зоригтбаатар хөх н.Сайнбаяр
66 кг-д улаан Б.Шинэбаатар хөх н.Баяржавхлан
70 кг-д хөх н.Бат-Ирээдүй улаан н.Бат-Эрдэнэ нар тулалдана.
"Grand final" буюу "Falcons Fighting Series" реалити шоу тулааны энгийн тасалбарыг 55 мянган төгрөгөөр худалдааж буй бол 3 сет буюу гурван найзын багц билетийг 100.000 төгрөгөөр хямдралтай үнээр 24 цагийн туршид худалдаалах аж.