АНУ, Их Британи, Канад, Франц, Герман, Италийн удирдагчид ням гарагт Израиль-Газын мөргөлдөөн болон Газын зурвас дахь хүмүүнлэгийн асуудлын талаар үг хэллээ.
Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхий сайд Риши Сунак болон бусад удирдагчид "Израилийг дэмжиж, терроризмын эсрэг өөрcдийгөө хамгаалах эрхтэй" гэсэн байр суурьтай байгаагаа дахин бататгалаа. Гэхдээ тэд "олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг дагаж мөрдөхийг уриалж, энгийн иргэдийг хамгаалах хэрэгтэй”-г сануулсан байна.
Хамтарсан мэдэгдэлд “Тэд барьцааны хоёр иргэнийг сулласанд баяртай байна, үлдсэн бүх хүмүүсийг ч мөн нэн даруй суллахыг уриалав” гэж дурджээ. Түүнчлэн хоёр дахь ээлжийн хүмүүнлэгийн тусламж Газад нэвтэрснийг сайшааж, бүс нутгийн орнуудтай хамтран цаашид ус, хүнс, эмнэлгийн тусламж зэрэг хэрэгцээтэй хүмүүнлэгийн тусламж үргэлжлүүлэн оруулахад анхаарна гэжээ. Харин хүмүүнлэгийн тусламжийг дэмжихгүй байгаа хүмүүсийн нэг нь Израилийн аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир. Тэрбээр барьцааны хүмүүсийг суллахаас нааш тусламж үзүүлэхийг дэмжихгүй байгаа аж.
Эх сурвалж: BBC