33 настай Тейлор Свифт Америкийн хамгийн залуу, өөрөө хөрөнгөжсөн тэрбумтан эмэгтэй болох гэж байгааг томоохон хэвлэлүүд онцолж эхэллээ. Мөн тэрбээр хувьцаа болон криптовалютаар баяжаагүй гэдгээрээ үеийнхнээсээ ялгарч байгаа юм.
Баасан гарагт нээлтээ хийсэн түүний "Eras Tour" тоглолтын кино нь 100 сая гаруй долларын урьдчилгаа борлуулалттай байсан бөгөөд энэ нь долоо хоногийн дотор хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Энэхүү аялан тоглолт нь бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой цуврал тоглолт болж, зөвхөн тасалбарын борлуулалтаасаа 4 тэрбум ам.долларын орлого олох гэж буй. Forbes-ийн мэдээлснээр одоогоор Тайлор Свифтийн нийт хөрөнгө 780 сая ам.долларт хүрэх юм байна. Гэхдээ ирэх жилийн дунд үе хүртэл үргэлжлэх түүний дэлхийг тойросн аялан тоглолт өөрийг нь тэрбумтан болгоход тун ойртож байна.