Өдгөөгөөс 55 жилийн тэртээ Мехикогийн зуны олимпын ХIX их наадмаас Монголын тамирчид Олимпын анхны медалиа хүртэж байжээ.
Монголчууд 1964 онд анх удаа Олимпод оролцож, түүний дараа 1968 оны энэ өдөр Мехикогийн олимпоос чөлөөт бөхийн төрөлд: Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нар хүрэл медаль, Ж.Мөнхбат мөнгөн медаль хүртэж олимпын тэнгэрт Алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж байсан түүхтэй.
Өнөөдөр чуулганы танхимд Олимпын медальтнуудаа төлөөлж, МУ-ын Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, МУГТ, боксчин Н.Баярсайхан нар хүрэлцэн ирж, УИХ-ын зүгээс тэдэнд хүндэтгэл үзүүллээ. 2024 оны Парисын зуны олимпын наадамд манай баг тамирчид амжилт бүтээлээр дүүрэн оролцож, алтан соёмбот төрийн далбаа маань олонтоо мандах болтугай.