Улаанбаатар хотын төвд байрлах 40, 50 мянгатын орон сууцны 64 барилгад хийсэн шалгалтын үр дүнг БХБ-ын сайд танилцууллаа. Шалгалтаар нийтийн орон сууцны 54 барилгын нэг давхрын өргөтгөлийг 321 ААН, байгууллага, 10 СӨХ газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээгүйгээр ашиглаж байгаа нь тогтоогджээ.
23 СӨХ барилгын хувийн хэрэг хөтлөх, барилгын ашиглалтын хугацаанд барилга байгууламжийн баримт бичгийн бүрдлийг хангаагүй байлаа. Илэрсэн зөрчлүүд,
- 322 ААН, байгууллага эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй
- Батлагдсан зураг төсөлгүйгээр орон сууцны барилгад өргөтгөл хийсэн
- Зургаан өргөтгөлийн доор нэмж зоорийн давхар гаргасан
- 161 орон сууцанд /айл/ өрөө тусгаарлах дундын ханыг буулгасан. Энэ тохиолдолд дээд айл цөмөрч орж ирэх нөхцөл бүрдсэн байна.
- Зоорийн давхар хийж, хаалга гарган орон сууцны бүтээцийг өөрчилсөн долоон зөрчил
- 140 иргэн, ААН-ийн 79 нь дулаан аваагүй, 65 нь барилгын халаалтын анхны системийг дур мэдэн өөрчилсөн, 43 нь агааржуулалтын систем ашиглалтын шаардлага хангаагүй
- Барилгад аянгаас хамгаалах газардуулга хийгдээгүй 345
- Өргөтгөлийн цахилгааны дотоод сүлжээний холболтыг чанар муутай хийсэн 322 зөрчил илэрлээ.
- Орон сууцны нэгдүгээр давхарт хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа 34 ресторан, цайны газраас шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг барилга дотор байрлуулсан 18, газын хийн алдагдал илрүүлэх дохиололгүй 15, галын аюулгүй байдлын дүгнэлтгүй 8, хийн тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагаар суурилуулаагүй 12, даралтат савны мэргэжлийн сургалтад хамрагдаагүй 24 иргэн
1955-1968 онд баригдсан 40, 50 мянгатын 64 орон сууцны барилгын төлөвлөлт, үндсэн хийц бүтээц нь одоо мөрдөгдөж буй газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, норм дүрмийн шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны ханыг нураагаад заал болгосон, газын төхөөрөмжүүдийг албан ёсны шаардлагын дагуу байрлуулаагүй нь газар хөдлөлтөд тэсвэрлэх боломжгүй барилгуудад байж болохгүй зөрчил гэлээ.
Эдгээр дүгнэлт мэдээллийг ОБЕГ, СӨХ, Нийслэлийн засаг дарга, дүүргийн Засаг дарга нарт хүргэж, зөрчлийг засаж, залруулах мэдэгдлийг хүргүүлжээ.