Дуучин Бритни Спийрсийн “The woman in me” гэх дурсамж ном гарах гэж буй. Энэ бүтээлдээ тэрбээр 20 жил нуусан нэгэн нууцаа дэлгэсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.
Тодруулбал, тэрбээр 2000-аад оны эхээр дуучин, жүжигчин Жастин Тимбэрлэйктэй болздог байхдаа түүнээс жирэмсэн болж, “үр хөндөлт” хийлгэснээ бичжээ. Тэрбээр “Миний хувьд маш сайхан мэдээ байсан. Би Жастинтай гэр бүл болохыг хүсдэг байсан. Гэвч түүний хувьд эсрэгээрээ байсан юм. Тэр биднийг хэт залуу байна гэж бодсон” гэжээ.
Энэ талаар Жастин Тимберлэйк болон түүний төлөөлөгч хариу өгөөгүй байна. Үр хөндүүлсэн нь дуучин бүсгүйн өдийг хүртэл туулж ирсэн хамгийн хэцүү зүйлсийн нэг байсан гэдгээ бичсэн байсан бөгөөд ном нь энэ сарын 24-энд олны хүртээл болно. Хосууд 2002 онд салсан бөгөөд тухайн үедээ хамгийн алдартай, залуу хосын тоонд зүй ёсоор багтдаг байсан юм.