УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, төсвөө танилцууллаа.
Тэрээр “Авлигачид “Тоглогчид өөрчлөгддөг ч гэсэн тоглоом өөрчлөгдөхгүй” гэдэг системийн авлигалын дүрмээр тоглосоор Монгол улсын 30 жилийг зөвхөн өөрсдөдөө ашигтай, ард иргэдэд хүртээмжгүйгэээр бий болгон боолчилж, манантуулж чадсан юм. Олны хүч оломгүй далай гэж Монголын ард түмэн ярьдаг билээ. Олон түмний хүч ордны хуйвалдааныг ялсаар ирснийг буурал түүх нотолдог. Хэрэв авлигажсан тогтолцоотой хийх энэ тэмцэл үр дүнд хүрч, эдийн засгийн хүртээмж нэмэгдэж, дундаж давхарга тэлэхгүй бол нийгэм өөрөө өөрийгөө засах өөрчлөлт рүү ороход нийгмийн сэтгэл зүй бүрэлдэн бий болсонд авлигын энэхүү тэмцлийг сааруулж буй бүлэглэлийн гар хөл болсон шат шатны хувалзнууд тэдний цаана байгаа эзэд нь бодит дүгнэлт хийгээсэй гэж хичээнгүйлэн хүсэж байна.
Шинэ сэргэлтийн бодлогын хөдөөгийн сэргэлтийг дэмжсэн “5 тойрог” багц дэд бүтцийн төслийг эхлүүлж байгаа нь 2024 оны төсвийн жилийн гол онцлог гэж үзэж байна. Мянганы замын их бүтээн байгуулалтыг Монголчууд бид 23 жилийн дараа бүрэн хэрэгжүүлж, дуусгаж чадлаа. Мянганы замын дараагийн том алхам бол хөдөөг сэргээх 5 тойрог зам юм. Энэ нь аймгийн төвүүдийг хооронд нь, мөн холбогдсон аймгийн төвүүдийг хилийн боомтуудтай холбох төсөл гэж ойлгож болно. Энэ төслийн хүрээнд 2024 онд 1300 гаруй км авто замын төслийг шинээр эхлүүлэх болно.
Хөдөөгийн сэргэлтийг дэмжсэн орон сууцжуулалт Төрийн албан хаагчдын урамшууллын систем, хотын шинэ эрх зүйн орчин, тойрог хурдны зам зэрэг цогц асуудлуудыг 2024 оны улсын төсөвт тусгалаа" гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.