Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын дарга Г.Занданшатар “НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгон нэмэгдүүлэх асуудлаар иргэдийн саналыг авч эхлээд байна. Хэрэв 100 мянган хүн дэмжиж саналаа өгсөн тохиолдолд хууль санаачилж, УИХ-д өргөн барих юм. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан үүнийг үгүйсгэсэн, эсрэг байр суурийг илэрхийллээ. Тэрээр “НӨАТ-ын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх ямар ч боломжгүй. Сонгууль дөхсөн хийрхэл “жоомоо алах гэж байгаад, байшингаа шатаах”-д хүргэхвий. НӨАТ-ын 2% бол буцаан олголт биш! НӨАТ-ын баримтыг бүртгүүлж, далд эдийн засгийг ил болгож, төсвийн орлогыг бүрдүүлж буйн төлөөх урамшуулал юм” гэж мэдэгдлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.